Б.ГАНСҮХ Ардчилал нэртэй хувьсгалтай зэрэгцэн төрж, өссөн залуус минь одоо эрх баригчдад баяртай гэж хэлэх цаг нь нэгэнт болжээ. Төрөхөөсөө аваад эрийн цээнд хүрэн хүртлээ тэднийг л харж, эх орноо хэрхэн унаж, сүйрч буйг нүдээрээ харж, эх оронтойгоо адил зовлонг биеэрээ мэдэрч тэднийг Монгол хүн учраас эх орондоо муу муухайг хийхгүй байлгүй гэж ахин дахин […]

Б.ГАНСҮХ Манай сонины уншигч таньд энэ өдрийн мэндийг хүргье. Хамуг Монгол сонин 26 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байна. Монголын асуудал, Монголын шийдэл, Монголын ирээдүй гэсэн гурван хэсгээс бүрдсэн энэхүү сонин гарсан цагаасаа хойш уншигчдаас унших юмтай сонин хэмээн магтаалын үгийг сонсож байлаа. Энэхүү сонинг гаргасан гол зорилго бол Монголын гол гол асуудлуудыг гаргаж тавьж […]

Г. Болдбаатар Байгаа бүх баялгийг нь өмөлж цөмөлж дуусгачихаад ухуулж сүйтгэгдсэн газрыг нь зүгээр ч орхичихож чадахгүй хүн төрөлхтний гай гамшиг болсон цөмийн хорт хаягдал булуулах талаар  ярьж, гэрээ хэлцэл байгуулж явна гэдэг энэ улс орон, ард түмнийг бодох нь битгий хэл бүр сүйрүүлж, устгах хүсэлтэй хамгийн шившгийн нөхдүүдийн л хийж чадах зүйл баймаар юм. […]

Ү.ГЭРЭЛТ-ОД Сонгууль ер нь яах гэж явагддаг юм. Ард түмэн өөрсдийг нь төлөөлөн тэдний төлөө төрд орж ажиллах тэр л хүнд олонхоороо итгэл хүлээлгэн, үүрэг даалгавар өгч томилж явуулдаг гэж ойлгодог. Сонгууль хир шударга, нээлттэй, луйваргүй явагдаж байгаагаар нь тухайн улсын хир зэрэг ардчилсан, ард түмнээ дээдэлсэн улс вэ гэдгийг дүгнэж болдог. Монголын ард түмэн […]

А. Ганбаатар Аливаа хувьсгалт өөрчлөлт тухайн улс орны хөгжил цэцэглэлт, сайн сайхан, шударга ёсны төлөө болон хүчирхийллийн эсрэг хийгдэх ёстой байдаг. Хэрэв хувьсгал хөгжил цэцэглэлтийг нурааж, ажилгүйдэл ядуурлыг өөгшүүлж, дур зоргоор авирлах явдлыг гааруулж, мэдлэг боловсролыг үнэгүйдүүлж ард түмний төлөө бус байвал хувьсгал биш харгислал болдог жамтай. Хувьсгал хэрхэн харгислал болсон тухай жишээ цөөнгүй бий. […]

А. Ганболд Монголд гайхалтай ардчилал авчирсан гэж өөрсдийгөө цоллодог нөхдүүд сонгууль болгоноор худал хуурмагийг ярьж төрд гарч амарч амарчихаад ичих ч үгүй дахиад л сонгуульд оролцох гээд ард түмэнд хайртай хүний дүрээр явж буйг нь хараад Монгол түмний  зэвүүцэл, хорсол төрөхгүй байхын аргагүй юм. Ард түмний аж амьдрал, улс орны газар нутаг, эрдэс баялгаар наадчихаад […]

А. Ганбаатар Монголын ард түмэн ардчилсан гэх хувьсгал ялснаас хойш зургаа дахь сонгуультайгаа нүүр золгож байна. Бүхэл бүтэн таван сонгуулийн ард гарсаны дараа ард түмэн сая нэг сэхээ авсан бололтой. Хорин хоёр жилийн хойно л ард түмний сонгосон сонголт нь тэдний итгэл найдварыг нь үгүй хийж, хүсч хүлээж байсан бүхнийг нь тасдан хаячихсан юм байна […]

Л Болортулга Найзаар минь намайг таньдаг, гээд эхэлдэг нэг сайхан зохиолын дуу байдаг даа. Тэрэн шиг “намаар минь намайг мэддэг” гээд амандаа дуу аялан сонгуулийнхаа тус тусын хорыг найруулан сонгуульд орохоор бөөн баяр хөөртэй хэсэг бүлэг нөхөд нэрээ дэвшүүлж хээв нэг алхаж яваа бол зарим нэг нь тэр хооронд нь хордож түлэгдээд “миний найз миний […]

Ц. Эрдэнбаатар “Мөнгө бол эрх мэдэл” энэ бол Ардын гэх тодотголтой хөрөнгөтний намын цор ганц баримталдаг зарчим нь юм. Энэ бүлэглэлд мөнгөгүй л хүн бол хэн ч биш хэрээ шуваанаас дор нэгэн л болж харагдана. Харин мөнгө гэдэг нь байдаг л юм бол хулгайч дээрэмчин, авлигачин, алуурчин за тэгээд харийн иргэн хэн ч байсан гарч […]

Б.ГАНСҮХ “Азийн бар болгоно” гэсэн хорин жилийн өмнөх урианаас хойш өнөөдрийн “Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ” гэх эрх баригчдийн удаа дараагийн амлалтууд, уриа лоозонгууд худал, хуурмаг байсан гэдгийг ухаарч ойлголоо. Сүүлийн 22 жил зөвхөн бид ардчилал гэх хоосон үгээр төрөө орлуулж, голоо зогоож амьдарснаа ард түмэн мэдлээ. Ардчилал сайн сайхныг авчирна хэмээн итгэж, […]

М.ТӨМӨРБААТАР Нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хар гайнаас болж монгол үндэстэн элгээрээ хэвтэж, эх орондоо сайн сайхан амьдрах ямар ч бололцоогүй боллоо. Эх орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг ханаж цадахыг үл мэдэн сорон мөлжих олигархиуд бол Монгол орны хорт хавдар, ДОХ-ын вирус. Хэрэв энэхүү хорт хавдар, ДОХ-ын вирус болсон олигархиудыг эртхэн дарж авахгүй бол монгол […]

  Д. Батдорж Монгол хүмүүсийн амьдрал сайжрахгүй юм бол сонгууль явуулж яах юм бэ? эсвэл парламентын гишүүн болж бизнесээ дархлаатай болгож хамгаалах гэсэн жижиг хүсэлтэй нөхрийн хүслийг нь биелүүлэх гэж сонгууль өгөх болж байна уу? Сонгууль эцсийн эцэст хэсэг нөхдийг дахин дахин сонгохдоо биш шүү дээ. Хамгийн гол нь улс орны эрх ашгийг зөрчөөд, гэмт […]

Б.ГАНСҮХ Хэн ч хэнийгээ хянахгүй бас хэн ч, хэнд ч хариуцлага тооцохгүй байна гэдэг ямар их дураараа хэрэг вэ?Юу ч хийсэн болно, бас яаж ч зарцуулсан чиний эрх.   Хэдийг нь ч халаасалсан болно яагаад гэвэл хэн ч чамайг шалгахгүй.Муу ажиллаа гэж шүүмжилсэн ч тоох хэрэггүй.Яагаад гэвэл хэн ч чамтай хариуцлага тооцохгүй.Унагааж чадахгүй.Тэд улсаа худалдаж, усыг […]

Б.Гансүх   Төрийг хүнээр төлөөлөн ойлгодог төөрөгдлөөс салах цаг иржээ. Төрийг ерөнхийлөгч, ерөнхий сайд, далан зургаан гишүүдийг хэлнэ хэмээн ардчилсан ёсноос гажууд зүйл ярьж яваа нь эрх баригчдын улс төрийн наад захын мэдлэг боловсролгүйг илтгэнэ. Ард түмнээсээ томилолт аван гарч ирсэн албатууд төрийн эзэн болсон ард түмнийхээ дээгүүр өөрийгөө тавина гэдэг бол тэнэглэл. Хаана албатууд […]

Б.ГАНСҮХ Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар 70 жилийг монгол орныг удирдсан намт-төрөөс салах түүхэн боломж гарч ирсэн юм. Төрийн эзэн нам байж, нам улс орныг бүхэлд нь хянаж, хүмүүсийн амьдралд тухайн үеийн МАХН-ын гишүүн байх чухал байсан юм. Социализмийн үед МАХН-ынх гишүүн хүн хэрэг төвөгт холбогдож ял авах тохиолдол МАХН-ын гишүүн бол тав хүртэлх жилийн […]

Д.БАТДОРЖ Парламент хуйвалддаг, тохиролцдог газар биш бас жүжгийн талбар ч биш. Парламенттай байна гэдэг аливаа асуудлыг зөвөөр шийдэж, морал буюу ёс суртахуунтай ажиллахын төлөө л байдаг болохоос биш хэрэлдэж, хуйвалддаг газар биш гэдгийг дахин сануулъя. Өнөөдрийн монголын парламентыг дургүй хүрмээр бөгөөд ямар ч зарчим, улс төрийн соёлгүй улс төр ч гэж өөрсдийгөө нэрлэсэн дэндүү залхуу, […]

Д.САНЧИР Социализмийн үед уруудсан доройтсон гэвэл Монголчууд бүгдээрээ л уруудсан бас доройтсон, Социализмийн үед хөгжсөн, дэвшсэн гэвэл Монголчууд бүгдээрээ л хөгжсөн. Хэн нэгэн социализмийг буруутгаж, үгүйсгэх гэж оролдох нь ямар ч утгагүй асуудал. Учир нь социализм Монгол хүнийг бие, оюуных нь хувьд шинэ шатанд гаргаж чадсан юм. Ямар ч байсан социализмийн үед алдсанаасаа олсон нь […]

  А.Ганбаатар Хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал юм. 1990 оны цагаан морин жилийн гэгдэх ардчилсан хувьсгалын дараа болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин хоёр жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс […]

 Б.ГАНСҮХ Монголчуудын ирээдүй зөвхөн Монголчуудаас хамаарна. Монголчуудад аврагч хэрэггүй. Монголчууд өнгөрсөн түүхэндээ бүтээсэн зүйлтэй, дуурсах алдартай хойч үедээ ярих түүхтэй ард түмэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэзээ ч Монголчууд, хэнээс ч тусламж гуйж, бусдад бялдуучилж яваагүй. Аль нэг хүчтэй орны нөмөр нөөлгөнд орж бусдыг муучлан амь аврагдах арга Монголчуудад шаардлагагүй. Яагаад гэвэл ийм жижиг […]

А.ГАНБОЛД Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр шинэчлэл хийх нэрээр завхралд хүргэсэн ардчилсан хувьсгалын гайгаар өнөөдөр Монгол улсад гялайх гялтайх юм үнэндээ нэг ч алга. Харин ч эсрэгээр бүх нийтээрээ гүн гүнзгий завхралд орчихоод түүндээ улам бүр шигдэж живсээр л байна. Энэ үгийн шууд утгаар ч тэр нийгэм, эдийн засаг, улс төрийн утгаар […]