Monthly Archives: February 2012

ЭРХ БАРИГЧИД ЯАЖ ӨРШӨӨГДӨХ БОЛОЛЦООТОЙ ВЭ?

  Хишигтэн Хүн бүр их бага ямар нэг хэмжээгээр заавал алдаа гаргаж байдаг. Гэвч хүн  гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч юун түрүүнд хариуцлага хүлээж цаашлаад алдаагаа засах боломжийг эрэлхийлэх ухамсартай байх ёстой. Энэхүү чанар бол хүн байхын дээд чанар. Ямар ч алдаа гаргасан байлаа, түүнийг засах алтан боломж ямар нэг хэлбэрээр заавал эргэж олддог. Харин тэр […]

Шашин гэж юу вэ?

С.Молор-Эрдэнэ Шашин гэж юу вэ? Энэ тухай ярих хэрэгтэй юу. Хувийн хэрэг юм биш үү. Шашин хэнд хэрэгтэй вэ. Шашны хүн тэгээд шашингүй хүнээс илүү моралтай юу. Шашинтай хүн энэрэнгүй юу, шашинтай хүн хүмүүст хайртай юу, тэд хоолгүй хүнд хоол өгдөг үү, тэд гэр оронгүй хүнд гэр орон өгдөг үү. Хэрвээ тийм биш гэвэл шашны […]

Хэний төлөө амьдарна вэ? Залуус минь

А. Ганбаатар Монгол улсыг залуусын орон гэдэг хүн амынх нь 35 хувь нь буюу 945000 мянга нь 18-39 насны залуучууд байна.  Улс орныг авч явах үүрэг хариуцлага хүлээж өөрчлөн шинэчлэн, хөгжүүлэх энэ их хүч хаана юу хийж явна вэ ? Тэд хэрхэн амьдарч байна вэ?  юуны төлөө зүтгэж явна вэ? Хэдий нас биед хүрсэн ч […]

Хэний төлөө амьдарна вэ? Залуус минь

А. Ганбаатар Монгол улсыг залуусын орон гэдэг хүн амынх нь 35 хувь нь буюу 945000 мянга нь 18-39 насны залуучууд байна.  Улс орныг авч явах үүрэг хариуцлага хүлээж өөрчлөн шинэчлэн, хөгжүүлэх энэ их хүч хаана юу хийж явна вэ ? Тэд хэрхэн амьдарч байна вэ?  юуны төлөө зүтгэж явна вэ? Хэдий нас биед хүрсэн ч […]

“Төр нь эзнээ мэддэггүй” Монгол

Ч.Өрлөг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 100 жил, Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулж  Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж мэндчилж байна гэсэн юм. Би баруун Европт сурч амьдарч байх үедээ Германы Бундестагийн  гол […]

Мэдлэг ба Нийгэм

Б.Гансүх Эртний Грекийн философич Аристотель хүн төрөхөөсөө л мэдэхийн төлөө хүсэлтэй байдаг хэмээн Метафизик зохиолоо эхлүүлсэн байдаг. Хүн анх ертөнцийн тухай бодол хийж, түүнийг танин мэдэхийн төлөөх хүсэл эрмэлзлэл хүмүүсийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж ирсэн. Хүмүүс хорвоо дэлхийн тухай зөвхөн бодох биш бас сонирхох сонирхол нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүс хорвоо дэлхийг системтэйгээр судалж эхэлснээр […]

Монголын эрх баригч луйварчид өршөөгдөх боломжтой юу ? эсвэл 2500 жилийн ял авах болов уу?

М. Хошууд Монгол түмний итгэл найдварыг авч сонгогдчихоод тэдний сайн сайхны төлөө биш хувийн өчүүхэн ашиг сонирхлоо авгай хүүхдийнхээ төлөө л ухаанаа зардаг нь авлигач луйварчдын дэндүү өчүүхэн мэдлэггүй байгаагийн илрэл. Мэдлэггүй хүн л авлигалыг үйлддэг, хулгайг өөгшүүлдэг, авлигач луйварчид мэдлэггүй учраас л амьдрах арга замаа олон түмний хөрөнгийг дээрэмдэхэд, хувийн сонирхлоо олон түмний сонирхлоос […]

Монголын ард түмний төлөө зүйл Монголд байна уу?

М. Хошууд Монгол улсын үндсэн хууль Монгол хүнийг эрхэм гэж тунхагласангүй. Монголын төр хүмүүнлэг байж Монголын төлөө улс төр, эдийн засгийн бодлого явуулсангүй. Ерөөсөө ардчилалын сүүлийн 20 жилд Монгол хүний төлөө гэсэн нэг ч зүйл хийгдсэнгүй.  Хүн төрөлхтөн хөгжлийн шинэ шат өөд явж байхад Монголчууд бид өдөр хоногийг өлмөн зөлмөн өнгөрөөж, алдаатай мэдлэгээр оюунаа бантан болгуулж […]

Монгол орон хэнд найдах вэ?

Ч.Өрлөг Зайлуул даа. Миний улс орон минь. Эрх чөлөө гэсэн сайхан нэртэй бантан дотор 20 жил ардчилал гэх зүйлийг дагаж намирлаа. 20 жил бурхан, лам, суварга, сүм дугана… ариуслын төлөө гэж шашинжлаа. 20 жил уул усаа аргадаж, овоо уулаа тахиж сүсэглэлээ. 20 жил шуналт олигархиудад идэх хоолоо булаалган үгээгүй хоосорлоо. 20 жил итгэлээ, найдлаа, хүлээлээ, […]

Буруугаа олж мэдээд залруулах нь жаргалын дээд жаргал

  Б. Бүргүд Хүн болгон жаргалыг хүсдэг. Буруу байж жаргалд хүрэх ямар ч бололцоо байхгүй. Буруугаараа байгаад л байдаг зөрүүдэлсэн хүмүүс олширчээ. Монгол хүн буруугаар байж жаргалд хүрнэ гэж хэдэн зуун  жил болсон бол доо? Буруу хийнэ гэдэг “аймшигтай”, ”аюултай”, “түгшүүртэй” байдаг гэдгийг Монгол хүн бодож үзсэн болов уу? Буруугаа олж мэдээд засаж залруулвал зөв […]

БООЛЫН СЭТГЭЛГЭЭ БА МОНГОЛЧУУД

  М. Хошууд Яана даа яана даа Монголчууд минь. Тамын тогооны үлгэр дуусаагүй байхад боолын сэтгэлгээ Монголчуудын маань оюуныг баллах гэж байна . Ард түмний оюуныг мэдлэг эзэмших боломжгүй болгож хошин шогоор инээлддэг, хов живээр хөөцөлддөг, бие биенээ матдаг, ховолдог, хэн нэгэнд долгинодог болгочихвол тэр улс мөхдөг жамтай. Амьдралынхаа утга учрыг хошин шог, шоу цэнгээн, […]

Х. Баттулга, Ц. Нямдорж хоёрын хэрүүлийн цаад хар зураг

Д.САНЧИР ЗТБХБ-ын сайд асан, АН-ын гишүүн, МоАХ-ын дарга  УИХ-ын гишүүн Х.Баттулгынгуравдугаар сарын 23-ны орой МҮОНТ-ийн “Цагүеүйлявдал” нэвтрүүлэгторолцохүеэрээ хэлсэнүгс, гаргаж тавьсан баримтууднийгэмдихээхэншуугиантарьж, улс төрчдийг сандаргахад хүргэлээ. Түүнийярьсанзүйлтэйхолбогдуулан ХЗДХ-ийнсайдЦ.Нямдорж23-ны өдөр хариумэдэгдэлхийж, 24-ндЗасгийнгазрынхэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар мөн мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй зэрэгцээд ЗТБХБ-ын дэд сайд Т. Пүрэвдорж тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийсэн. Мөн MCS компани хэвлэлээр дамжуулан […]

Барууныг дэмждэг зүүн төвийн нам гэнэ үү…

Д.САНЧИР Зүүн төвийн нам үндэсний ардчиллыг дэмжинэ гэсэн хэллэг өөрөө зөрчилтэй. Зүүн төв гэдэг яаж ч нууж хаагаад яах аргагүй зүүн үзэл. Харин үндэсний гэж хэлж буй нь булзааруулж мушгиад мушгиад гарцаагүй барууны үзэл. МАХН-ын удирдлага нэрээ солино бас үзэл баримтлалаа солино гэж өөрийнхөө бүхий л түүхээс, бас зүрх сэтгэлээсээ салах, хэнээс ч, яагаад ч […]

Феодалуудын Монгол уу…

С. Молор-Эрдэнэ Өнөөдөр Монгол оронд улстөрийн мэдлэг, улстөрийн онол болон улстөрийн үзэл баримтлал дутагдсанаас гадаадын мөнгө хүүлэгчидийн золиос болох боллоо. Ерөөс Монголын улстөр Монгол нутаг дээр биш хаа нэг газар явагдаад байх шиг. Улстөрийнхөө бүтэцийг ард түмнээрээ хэлэлцэж дүн шинжилгээ өгч яг ямар улстөрийн ёс үйлчлээд байгааг шүүн хэлэлцэж засаж залруулах цаг нэгэнт иржээ. Ирээдүйтэй […]

ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙДАГ Л ЮМ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОЛИГАРХИУДААСАА САЛЖ Л ТААРНА

Б.УУГАНБАЯР Нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хар гайнаас болж монгол үндэстэн элгээрээ хэвтэж, эх орондоо сайн сайхан амьдрах ямар ч бололцоогүй боллоо. Эх орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг ханаж цадахыг үл мэдэн сорон мөлжих олигархиуд бол Монгол орны хорт хавдар, ДОХ-ын вирус. Хэрэв энэхүү хорт хавдар, ДОХ-ын вирус болсон олигархиудыг эртхэн дарж авахгүй бол монгол […]

Үндэстний хөрөнгө оруулалтын сан ба Монголын даяарчлал

Д.Санчир Sovereign wealth fund (SWF) буюу үндэстний хөрөнгө оруулалтын сан нь төрийн оролцоотой байдаг ба санхүүгийн актив, үнэт цаас, бонд, өмч, үнэт метал болон бусад санхүүгийн хэрэгслүүдийг багтаадаг. Үндэстний хөрөнгө оруулалтын сан нь тухайн үндэстний мөнгө санхүүг тогтоон барьж, санхүүгийн бусад эх үүсвэрүүд рүү хуваарилалт хийх институт болж өгдөг. Ерөнхийдөө төсвийн давсан орлогыг төвлөрүүлэн хий […]

НАМЫН ДАРГА НАРЫГ ХАРААД ОЙ ГУТАЖ БАЙНА

А.ГАНБААТАР Нам  нийлж, сэм хуйвалддаг хүмүүсийн бөөгнөрлийг арай ч нам гэж нэрлэдэггүй байхаа. Өнөөдрийн монголын улс төрийн намуудыг харахаар яг л “нам нийлж, сэм хуйвалддаг” болохгүй бас бүтэхгүй нөхдүүдийн бөөгнөрөл шиг харагдаад байна. Ямар ч үнэт зүйл, үзэл баримтлал байхгүй нөхдүүд зөвхөн л яаж албан тушаал дэвшиж эд хөрөнгөө өсгөх вэ гэсэн л хязгааргүй шунал […]

НАМТ-ТӨРӨӨС АРД ТҮМНИЙ ТӨР РҮҮ

А.ГАНСҮХ Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар 70 жилийг монгол орныг удирдсан намт-төрөөс салах түүхэн боломж гарч ирсэн юм. Төрийн эзэн нам байж, нам улс орныг бүхэлд нь хянаж, хүмүүсийн амьдралд тухайн үеийн МАХН-ын гишүүн байх чухал байсан юм. Социализмийн үед МАХН-ынх гишүүн хүн хэрэг төвөгт холбогдож ял авах тохиолдол МАХН-ын гишүүн бол тав хүртэлх жилийн […]

Монголын консервативизмыг яаж хөгжүүлэх вэ

Б.ГАНСҮХ Монгол үндэстний төлөө ажиллаж буй төр хүчтэй, чадалтай байх ёстой.  Хүчтэй төр байхын тулд чадалтай улс төр хийх хэрэгтэй байдаг. Аливаа ардчилсан улсад зүүн, барууны улс төр  гэж  заавал байх ёстой бөгөөд энэ хоёрын харилцан уялдаагаар улс үндэстэн, төр хүчтэй байдаг юм. Монголчуудын хувьд баруун, зүүний үзлийн талаар ямар ч ойлголтгүй явж ирсэн болохоор […]

Даяарчлагдсан үндэстний шинжлэх ухаан ба боловсрол

Б.Үнэнбат Орчин үед даяарчлагдсан үндэстэнийг л хамгийн хүчирхэг үндэстэнд тооцож байна. Даяарчлагдан буй дэлхий ертөнцөд Монгол улс тэсч үлдэхийн тулд ямар стратегийг баримталж юу юуг хийх ёстой вэ? Мэдээж хүчирхэг үндэстэн болж байж л оршин тогтнож чадна. Үүний тулд Монгол үндэстэн даяарчлагдсан үндэстэн болох ёстой. Даяарчлагдсан үндэстэн гэж ямар үндэстэнг хэлдэг вэ гэвэл тухайн улс […]